ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

Таны захиалга төлбөр баталгаажсанаас хойш 1-3хоногийн дотор заасан хаягт хүргэгднэ. Захиалгын дүн 100,000 төгрөгөөс дээш бол хүргэлт үнэгүй хийгдэнэ. Захиалга хийх доод үнийн дүн 30,000 төгрөг байх ба хүргэлтийн төлбөр нь:

  • Хотын А бүсэд 5,000төг байна.  
  • Хотын Б бүсэд үнийн дүнгээс үл хамааран хүргэлтийн төлбөр 7,500төг байна. 
  • 100,000төгрөгөөс дээш үнийн дүнтэй захиалга хүргэлт үнэгүй.

Хүргэлтийн А бүсэд дараах дүүрэг багтана. 

  • БГД : 1-22хороо 
  • БЗД : 1-19, 22, 24-27хороо
  • СХД : 1,3-6, 8, 9, 12-20, 22-25, 27-31, 37, 38, 43хороо
  • СБД : 1-16хороо
  • ХУД : 1-11, 15-21хороо
  • ЧД : 1-13хороо

ХҮРГЭЛТИЙН Б БҮС ГЭДЭГТ ХОТЫН А БҮСЭД БАГТААГҮЙ УЛААНБААТАР ХОТЫН БУСАД ХОРООД БАГТАНА.

Хөдөө орон нутгийн хэрэглэгчид орон нутгийн шуудан болон тээврийн үйлчилгээний хөлсийг бүрэн хариуцах ба хот доторх хүргэлтийн төлбөр хүчинтэй байна. 

  • Хэрэглэгч хүргүүлэх хаяг болон холбогдох утасны дугаараа үнэн зөв, тодорхой оруулах хэрэгтэй ба буруу алдаатай мэдээлэл оруулснаас үүдэх аливаа асуудал, зардлыг CHARMZONE хариуцахгүй болно.
  •  Хэрэв хэрэглэгч өөрийн мэдээллээ буруу оруулсан, захиалга хүргэх үед хүлээн авах боломжгүй, хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудалаас үүдэн хүргэлт буцаагдсан тохиолдолд CHARMZONE хариуцлага хүлээхгүй. Дахин хүргэлтэнд гарах бол хүргэлтийн төлбөр 5,000төг байна. 
  • Хямдрал урамшуулал зарласан тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс үл хамааран хүргэлтийн төлбөр 5,000төгрөг байна. 

ХҮРГЭЛТИЙН ЯВЦ, ЗАХИАЛГЫГ ШАЛГАХ 

  • Хэрэглэгч вэбсайтад бүртгүүлсэн өөрийн нэр нууц үгээр нэвтэрч өөрийн захиалгын түүх болон хүргэлтийн төлөвийг хянах боломжтой. 
  • Хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаягт захиалгын төлөв шинэчлэгдэх бүрт имэйлээр мэдээлэл очино. 
  • Захиалга бэлтгэгдэж хүргэлтэнд шилжсэнээр хэрэглэгчийн бүртгэлтэй гар утсанд хүргэлтийг явцыг хянах линк илгээгдэж шалгаж болох ба эсвэл вэбсайтын захиалга шалгах хэсэгт өөрийн захиалгын дугаараа оруулан хүргэлтийн явцыг шалгах боложтой болно.

Мөн та захиалга хүргэлттэй холбоотой асуудлаар фэйсбүүкийн Charmzone in Mongolia хуудсын чатаар, 7777777 утсаар Дав-Баасан гарагуудад 09:00-18:00 цагийн хооронд холбогдох боломжтой. Мөн [email protected] имэйл хаягт холбогдож мэдээлэл авах  боломжтой.

0 Wishlist Menu 0 0 ₮
Top