БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААЛТ ХИЙХ & СОЛИХ

Та захиалсан бүтээгдэхүүнээ буцаах солих хүсэлтэй байгаа бол доорхи нөхцөлүүдтэй сайтар уншиж танилцана уу. Мөн та захиалга хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй бөгөөд буруу сонголт хийсэн, хүргэлтийн хаяг мэдээлэл алдаатай байх тохиолдолд тухайн барааг буцаах боломжгүй ба хүргэлттэй холбоотой гарах нэмэлт зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ 

Хэрэглэгч зөвхөн дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг буцаах эрхтэй

  • Бүтээгдэхүүний чанар, бүтцэд өөрчлөлт орсон: Захиалсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн гарт очихдоо хагарсан, гэмтсэн, үйлдвэрийн алдаатай сав баглаа боодол гэмтсэн, бүтцэд өөрчлөлт орсон тохиолдолыг хамааруулна. 
  • Бүтээгдэхүүнээс харшилсан: Тухайн бүтээгдэхүүнээс харшилсан гэдгийг батлах Мэргэжлийн харшлын эмчийн бичиг, мөн тухайн худалдан авалт хийхэд шилжүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн буцаалт хийнэ.

Хэрэглэгч буцаалт хийх хүсэлтээ бүтээгдэхүүнээ хүлээн авсанаас хойш 48цагийн дотор гаргах ба төлбөрийн буцаан олголт ажлын 5хоногт багтаан олгогдно. 

Хэрэглэгч фэйсбүүкийн Charmzone in Mongolia хуудсын чатаар, 7777777 утсаар Дав-Баасан гарагуудад 09:00-18:00 цагийн хооронд холбогдох боломжтой. Мөн [email protected] имэйл хаягт холбогдож мэдээлэл авах, хүсэлтээ ирүүлэх боломжтой.

БҮТЭЭГДЭХҮҮН СОЛИХ 

Хэрэглэгч дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг солих эрхтэй

  • Захиалсан бүтээгдэхүүний чанар бүтэц, бүрэн бүтэн байдал, сав баглаа боодлын гэмтэл зэрэг өөрчлөлт орсон тохиолдолд
  • Захиалсан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн хүргэгдсэн, алдаатай бэлтгэгдэж очсон

Дээрхи 2 тохиолдолд бүтээгдэхүүүнийг сольж өгөх ба та хүсэлтээ захиалгаа хүлээн авсанаас 24 цагийн дотор өгнө үү. 

Хэрэглэгч фэйсбүүкийн Charmzone in Mongolia хуудсын чатаар, 7777777 утсаар Дав-Баасан гарагуудад 09:00-18:00 цагийн хооронд холбогдох боломжтой. Мөн [email protected] имэйл хаягт холбогдож мэдээлэл авах, хүсэлтээ ирүүлэх боломжтой.

ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

Хэрэглэгч захиалга хийснээс хойш 48 цагийн дотор төлбөр төлж захиалгаа баталгаажуулах боломжтой ба энэ хугацаанд захиалгад өөрчлөлт оруулах боломжтой. Нэгэнт төлбөр төлөгдөж, захиалга бэлтгэх процесс эхэлсэн тохиолдолд захиалгыг цуцлах, буцаах, өөрчлөлт оруулах боломжгүй. 

Та захиалгыг цуцлах хүсэлтээ фэйсбүүкийн Charmzone in Mongolia хуудсын чатаар, 7777777 утсаар Дав-Баасан гарагуудад 09:00-18:00 цагийн хооронд холбогдох боломжтой. Мөн [email protected] имэйл хаягт холбогдож мэдээлэл авах, хүсэлтээ ирүүлэх боломжтой.

0 Wishlist Menu 0 0 ₮
Top