ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Энэхүү www.charmzone.mn цахим худалдааны вэб сайтын үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр үйлчилгээ авах эрхтэй болно.  Тус сайтад орсон бүхий л цахим худалдааны тэмдэгтүүд нь компаний өмч бөгөөд компаний бүтээгдэхүүн, тэмдэгт, бусад материалыг хуулбарлах, дуурайх, зөвшөөрөлгүй өөр бусад зүйлд ашиглахыг хатуу хориглоно. Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд “ХанаХанүл” ХХК /цаашид CHARMZONE гэх/ болон хэрэглэгч хамтран хяналт тавьж ажиллана. 

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Хэрэглэгч цахим худалдаан сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн захиалахдаа бүтээгдэхүүний тайлбартай бүрэн танилцах, судлах, өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр захиалга хийх үүрэгтэй.  Хэрэглэгч нь www.charmzone.mn онлайн худалдааны сайтад нэвтрэх өөрийн имэйл хаяг болон нууц үг, хувийн мэдээлэлээ бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан аливаа хохиролыг CHARMZONE хариуцахгүй болно. Онлайн захиалгатай холбоотой өөрийн оруулсан мэдээлэл /утасны дугаар, хүргэлтээр авах хаяг, захиалгын төлбөрийн мэдээлэл/-ийг үнэн зөв оруулах үүрэгтэй. Хэрэглэгчийн буруу алдаатай оруулсан мэдээлэлээс үүдэн гарах аливаа асуудалыг хэрэглэгч тал бүрэн хариуцна. Хэрэглэгч уг цахим худалдааны сайтын үйл ажиллагааны талаар санал гомдол, шүүмж, сайжруулалт зэрэг дээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй. 

ГУРАВ. КОМПАНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

CHARMZONE нь уг цахим худалдааны сайтаар дамжуулан албан ёсны эрхтэй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг борлуулах, хэрэглэгчидэд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэрэглэгчийн бүртгэл, худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, мөн бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Бараа бүтээгдэхүүний мэдээлэл, үнэ, үйлчилгээний нөхцөл зэрэгт өөрчлөлт засвар, шинэчлэлт хийх эрхтэй. Компаний буруутай үйлдэлээс шалтгаалан захиалгад алдаа гарсан бол хэрэглэгчийн гомдлыг барагдуулах үүрэгтэй. Хэрэглэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж тогтоосон бол хохиролыг барагдуулахаас татгалзах эрхтэй.

ДӨРӨВ. БУСАД

Дээрхий үйлчилгээний нөхцөлүүдэд CHARMZONE-ны зүгээс өөрчлөлт оруулах боломжтой. Хэрэв өөрчлөлт орж шинэчлэгдэх, засварлах, цуцлах тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаяг руу тухай бүрт мэдэгдэж байх болно. 

0 Wishlist Menu 0 0 ₮
Top